Зүүдний тайлал А-Я: Далд ертөнцийн нууцыг тайлахуй
Зүүд бол хүний ухамсаргүй ертөнц, алжаасан тархи болон бодит амьдралын хоорондох нарийн бас нууцлаг гүүр юм. Эрт дээр үеэс монголчууд зүүдийг еррөнхий төлөг, ирээдүйн дохио, эсвэл бие махбод болоод сэтгэл зүйн илрэл хэмээн үзэж, утга учиргүй өнгөрөөдөггүй байжээ. Цагаан толгойн үсэг бүрээр эхэлсэн зүүдний утга учир хүний амьдралын олон талт өнгийг бэлгэддэг. Энэхүү нийтлэлээрээ бид “Зүүдний тайлал А-Я” буюу үсэг тус бүрээр хамгийн түгээмэл зүүдлэгддэг зүйлс тэдгээрийн бэлгэдлийг тоймлон хүргэж байна.
1. А үсэг: Аалз, Арслан болон Анхааруулга
- Аалз: Зүүдэнд аалз харах нь таны ажилдаа хянамгай, идэвхтэй байхыг сануулдаг. Аалзны тор нь таатай орчин, гэр бүрийн тайван байдлыг илтгэдэг бол аалзанд хазуулах нь ойрын хүрээнийхний урвалт, атаархлын шинж байж болзошгүй.
- Арслан: Эр зориг, манлайлал болон эрх мэдлийг илэрхийлнэ. Хэрэв та арсланг номхруулж байна гэж зүүдлэвэл аливаа ажилд ялагч болно. Харин арсланд дийлдвэл өөрийгөө хамгаалах чадваргүй сул байгаагийн илрэл.
2. М үсэг: Могой болон Мөнгө санхүү
- Могой: Зүүдний тайлалд хамгийн олон янзаар тайлагддаг амьтдын нэг бол могой юм. Могой зүүдлэх нь ихэнхдээ дайсан, хов жив, эсвэл далд сэрэмжлүүлгийг илэрхийлдэг. Хэрэв могой барьж буй эсвэл алж байна гэж зүүдлэвэл та аливаа хэл ам, дайснуудаасаа ялалт байгуулан салахын бэлгэдэл болдог.
3. Т үсэг: Тэмээ ба Төмс
- Тэмээ: Тэвчээр хатуужил, ажил үйлс өөдрөг байхын сайхан тэмдэг. Бэлчээрлэж буй тэмээг харвал аз хийморьтой байхынхи. Харин жингийн цуваа зүүдлэх нь хүнд хэцүү үед хэн нэгэн том тус хүргэх эсвэл эрүүл мэндийн ужиг өвчнөөс салахад хүргэнэ.
- Төмс: Төмс чанах нь өөрт тохирсон зөв ажлаа олохын шинж бол, ялзарсан төмс зүүдлэх нь баяр хөөр дуусч, таагүй үе угтахыг зөгнөдөг.
4. Х үсэг: Хувцас, Хулгана болон Хүүхэд
- Хувцас: Хиртэй хувцас зүүдлэх нь нэр хүндээ алдахын дохио байдаг бол ноорхой хувцас зүүдлэх нь ирээдүйд итгэл найдвартай байхыг илтгэдэг.
- Хулгана: Хуурамч найз нөхөд, гэр бүл дэх үл ойлголцлыг илэрхийлдэг ч хэрэв та хулганыг алж байна гэж зүүдлэвэл бүхий л бэрхшээл саад болон дайснаа ялна гэсэн үг.
- Хүүхэд: Нярай хүүхэд зүүдлэх нь ажил хэрэг эмх цэгцтэй болж, бүх зүйл сайжрахын сайхан ерөөл бөгөөд хүүхдийг үнсэх нь амар амгалан амьдралыг авчирна.
5. Ц үсэг: Цэцэг болон Цус
- Цус: Цустай хувцас эсвэл цус зүүдлэгдэх нь өрсөлдөгч болон дайснууд таны албан тушаал, ажил төрөлд саад учруулахаар оролдож буйн дохио юм.
- Цэцэг: Цэцэг түүж байна гэж зүүдлэх нь зарим уламжлалт тайлалаар бол гэнэтийн сорилт эсвэл өвчин зовлонгоос сэрэмжлэхийг сануулдаг бол цэцэрлэгийн зэрлэг өвс, хогийн ургамал зулгаах нь хүний муу санааг илрүүлэх сайн талтай.
6. Ч үсэг: Чоно ба Чавга
- Чоно: Таны эргэн тойронд нууц задладаг, бодлогогүй нэгэн байгааг анхааруулдаг. Хэрэв чоно алж байна гэж зүүдлэвэл та өөрийг тань хорлох гэсэн хүмүүсийг дарж чадна.
- Чавга: Өгөөмөр сайхан сэтгэлийнхээ үрээр олон нийтийн хүндэтгэлийг хүлээж, алдар хүндтэй болохын бэлгэдэл.
Зүүдийг хэрхэн хүлээж авах вэ?
А-аас Я хүртэлх үсэг бүрийн цаана хүний далд ухамсарын айдас, хүсэл тэмүүлэл, өдөр тутмын амьдралын стресс нуугдаж байдаг. Зарим зүүд зөн совингийн шинжтэй байдаг ч ихэнх тохиолдолд бидний туулж өнгөрүүлсэн өдрийн бодол, сэтгэл хөдлөлийн тусгал болж байдаг билээ. Тиймээс таагүй зүүд зүүдэлсэн ч айж сандрах бус, бодит амьдралдаа юуг анхаарах ёстой дохио гэж ойлгож эергээр хүлээж авах нь хамгийн чухал юм.
Leave a Reply